“ХУВЬСАЖ БУЙ ДЭЭД БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ” хурал зохион байгуулагдана.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооноос мэндчилж байна.

Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны ээлжит X хурал нь 2023 оны 06 сарын 16-ны Баасан гаригт “ХУВЬСАЖ БУЙ ДЭЭД БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ” сэдвийн хүрээнд "Corporate Convention Center"-ийн View Event танхимд  зохион байгуулагдана. Та бүхэн хурлын бэлтгэл ажилд шаардлагатай дараах мэдээллүүдийг хариу албан бичгээр төлөвлөсөн хугацаанд бидэнд ирүүлж хамтран ажиллахыг мэдэгдье.

  1. Хуралд оролцох 10 хүртэлх багш судлаачийн нэр /Хуралд оролцох бүх судлаачид МАУБХ-ны цахим хуудас /www.mmea.mn/-ны гишүүнчлэлийн анкетыг бөглөж ирүүлэх
  2. Сургууль тус бүрээс хуралд илтгэгчээр оролцох хүмүүс илтгэлээ хурлын ерөнхий сэдэвтэй уялдуулах бөгөөд аман илтгэлийн  нэр, товч агуулгыг хурал зохион байгуулагчдад ирүүлэх.
  3. Гишүүн сургуулиуд нь МАУБХ-ны холбооны гишүүнчлэлийн 2022 оны хураамжийг нэхэмжлэлийн дагуу холбооны дансанд шилжүүлсэн байх /Капитрон банк, Данс: 3053000178, Хүлээн авагч: МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБОО/
  4. Багш, судлаачид эрдэм шинжилгээний өгүүллээ “Анагаах Ухааны Боловсрол” сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх шаардлагын дагуу бичиж ирүүлэх /өгүүлэлд тавигдах шаардлага/

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2023.05.26-ны өдөр

Холбогдох утас: 70173117, 91114204

Цахим шуудангийн хаяг: otgonbayar@mmea.mn