Publishing rules


“Анагаах Ухааны Боловсрол Судлал” сэтгүүлд өгүүлэл,

хүлээн авч нийтлэх журам

 

Нэг. Өгүүлэлд тавигдах шаардлага, нийтлэг журам

 

  1. Тухайн өгүүлэл нь өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх.
  2. Эмнэлзүйн болон эмнэлзүйн бус, тархвар судлалын чиглэлээр хийгдсэн бол зохих журмын дагуу ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан байна.
  3. Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа дэвшүүлж,  олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга ашиглан гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар тайлбарласан байна.
  4. Сэтгүүлд ирэх материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон шинжээч зөвшөөрсний үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэнд шилжүүлнэ.

 

Хоёр. Өгүүлэл бичих заавар

 

  1. Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи, монгол товчлолтой байна.
  2. Өгүүлэл нь хэвлэмэл хуудас А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 3-5 хуудас байна.
  3. Өгүүлэл нь дараах бүтэцтэй байна.
  • Өгүүлэлийн нэр:

1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх,  сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.

  • Товч утга:

Зорилго, арга аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж бичнэ.

  • Түлхүүр үг:

 Өгүүлэлийн санааг илэрхийлэхүйц 4-5 үг байна.

  • Удиртгал:

Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг тусгасан байна.

  • Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:

Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.

  • Үр дүн:

Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд, зураг дүрслэлийн гарчгийг зургийн доод талд тавина.

  • Хэлцэмж:

Судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна судалгааны ажлаас гарсан үр дүнг гадаад, дотоодын бусад судлаачын ижил төстэй судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.

  • Дүгнэлт:

Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.

  • Талархал:

1-2 өгүүлбэр байна. Судалгааны ажлын санхүүжүүлэгч, хамтрагчид болон судалгаанд оролцогчдод хандсан байна.

 

  • Ашигласан хэвлэл:

Vancouver-ийн загвар ашиглан бичнэ.

  • Англи товчлол:

Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/

 

Жич:

  • Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
  • Өгүүлэлд нэр томъёог товчилж болохгүй.
  • Өгүүлэлд хэрэглсэн хэмжигдэхүүнийг Олон улсын СИ системээр тэмдэглэнэ.
  • Өгүүлэлд фото зураг, график, диаграммыг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг DPI 300, JPEG болон TIF өргөтгөлтэйгээр хүлээн авах ба зургийг Text box-оор засварлахыг хориглоно.
  • Хураамж:

Cэтгүүлд хэвлүүлэх өгүүлэлийн нэг нүүр тутамд 5000 төгрөгийн хураамж төлөх ба энэ нь сэтгүүлийн хэвлэлийн зардал болон редакторын ажлын хөлсөнд зарцуулагдана. Хураамжыг МАУБХ-ны Капитрон банкны төв салбарын 3053000178 тоот дансанд тушааж өгүүлэл ирүүлэхдээ хуулгыг авч ирнэ.

  • МАУБХ-ны гишүүнд үзүүлэх урамшуулал

Монголын анагаах ухааны боловсролын холбооны тухайн оны гишүүнчлэлд бүртгүүлсэн гишүүн АУБС сэтгүүлийн нэг дугаар үнэгүй авах эрхтэй.

  • Удирдагчийн захидал

Судалгааны ажлын албан ёсны удирдагчаас өгүүллийг АУБС сэтгүүлд хэвлэхийг хүссэн захидал ирүүлсэн байна.