7th SYMPOSIUM OF THE ASIAN MEDICAL EDUCATION ASSOCIATION


7th SYMPOSIUM OF THE ASIAN MEDICAL EDUCATION ASSOCIATION

“EVALUATION IN THE MEDICAL EDUCATION: PRESENT AND THE FUTURE”

 JUNE 9-12, 2013, HEALTH SCIENCES UNIVERSITY OF MONGOLIA

     2013 оны 06 сарын 09-12-ны хооронд 3 өдрийн турш Анагаахын Боловсролын Үнэлгээ-Одоо ба Ирээдүй сэдвээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Blue Sky” цогцолборт амжилттай зохион байгуулагдав.

    Чанартай, чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах нь анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын үндсэн зорилго байдаг. Анагаахын шинжлэх ухааны хөгжилтэй уялдан энэ салбарын мэргэжилтнүүдэд боловсрол олгох асуудал чухлаар тавигдаж, анагаах ухааны боловсрол судлалын бие даасан салбар ухаан эрчимтэй хөгжиж байна.

     Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг анагаах ухааны сургуулиудын эрдэмтэн мэргэд анагаах ухааны боловсролыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, энэ талаар хийгдсэн эрдэм шинжилгээний дорвитой ажлуудыг дэмжин ажиллаж, бага хугацаанд чамгүй амжилтанд хүрээд байна. Үүний томоохон баталгаа нь Азийн анагаах ухааны боловсролын холбооны 7-р их хурал Улаанбаатар хотноо 2013 оны 6-р сарын 9-12-ны хооронд зохион байгуулагдсан явдал юм.

   Азийн 50 гаруй орны эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиудыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь 2001 онд байгуулагдсан бөгөөд азийн анагаах ухааны боловсролын чанарыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг харилцан мэдлэг мэдээллээ солилцох боломжийг хангах, анагаах ухааны боловсрол судлал дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль-Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо хамтран энэ удаагийн хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулах эрхийг авсан ба “Анагаах ухааны боловсролын үнэлгээ: Одоо ба Ирээдүй” сэдвийн хүрээнд 13 орны 300 орчим боловсрол судлаачид, эмч мэргэжилтнүүд анагаахын боловсролын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан мэдлэг туршлагаа солилцлоо. Азийн боловсрол судлаачдын энэхүү 7-р их хуралд ЭМЯ-ны сайд Н.Удвал, БСШУЯ-ны сайд Гантөмөр, Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, ЭМШУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Н.Сүмбэрзул, Азийн анагаах ухааны боловсролын тэргүүн Prof. Grace Tang, Ази Номхон Далайн анагаах ухааны боловсролын холбооны тэргүүн, профессор Ducksun Ahn, Австралийн Сидней их сургуулийн профессор Michael Field болон БНСУ-ын Ионсей, Японы Токушима, Тоёома, Гүнма, Австралийн Тасманиа, Хонг Конг, Сингапурын Үндэсний их сургуулийн профессорууд зэрэг Ази тивдээ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Анагаах ухааны боловсрол судлаачид, Тайландын Нийгмийн Эрүүл Мэндийн Яамны 28 төлөөлөгч болон бусад хүндэт зочид урилгаар оролцов.

Conference Abstract book 

Opening ceremony, 7th AMEA

Delegates of 7th AMEA.....

With invited speakers, 7th AMEA