6th conference MMEA


  • МАУБХ-ны VI хурлыг 2012 оны 4 сарын 07-ны өдөр “Анагаах Ухааны Боловсролын хөгжил, Сургалт-Судалгаа-Стандарт сэдвээр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа. Хуралд төрийн болон төрийн бус өмчийн 16 их, дээд сургууль, төрийн болон олон улсын байгууллагын 133 боловсрол судлаач, эрдэмтэд, зочид төлөөлөгчид оролцож, АУ-ны Боловсрол судлалын чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Энэ удаагийн хурлаар МАУБХ-ы үйл ажиллагаанд тогтмол  үр бүтээлтэй оролцож ирсэн гишүүн сургуулиудад батламж гардуулав.
  • 2012 онд Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны гишүүн сургуулиудын эрдэмтэн профессор багш, судлаачид хамтран Монгол Улсад Эрүүл Мэндийн чиглэлээр бакалаврын боловсролтой эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх үндэсний хэмжээний “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ”-ыг үндсэн 6 мэргэжлийн /Анагаах, Нүүр ам судлал, Уламжлалт анагаах ухаан, Эм зүй, Нийгмийн эрүүл мэнд, Сувилахуй/  чиглэлээр боловсруулан Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөр батлуулав.